Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй цагдаа наадмын сюрприз

Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэхэд эмэгтэй цагдаа нар олон байвал та бүү гайхаарай. Наадмын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд цэрэг, цагдаагийнхны хүч оролцоо яах аргагүй чухал байдаг билээ.

Харин “Энэ бүх харилцааг зохицуулахад эмэгтэй цагдаа нар ажиллах нь илүү үр дүнтэй. “Өнөө жилийн наадмын сюрприз царайлаг, нуруулаг эмэгтэй цагдаа нар” хэмээн хошууч генерал Д.Сандаг-Очир онцолж байна.

Наадмын талбайд архайж дархайсан, бүдүүн хадуун эрчүүдийн оронд уяхан туяхан, эелдэг зөөлөн бүсгүйчүүд ажиллах нь олон сайн талтай гэнэ. Үгүйдээ л асуудлыг хүчээр бус, эвээр шийдэх магадлалтай аж. Цагдаагийн дүрэмт хувцастай бүсгүйчүүд наадмын сюрприз байгаад зогсохгүй, таны миний эрх ашгийн төлөө гурав хоног ажиллах нь байна шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.