Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Махны үнэ буурах хандлагатай байгааг Т.Бадамжунай хэллээ

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Засгийн газрын    хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргалаа.
Холбогдох арга хэмжээ авч байгаагийн дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа махны үнэ буурах хандлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав.  
Цаашид :
•    Махны үнийн хэт өсөлтийг сааруулах, махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас нийслэлд мах нийлүүлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах
•    Махны хангамж, нийлүүлэлтийг сайжруулж, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг шууд холбох, үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод махны яармаг худалдааг энэ оны 6 дугаар сараас эхлэн хаврын улиралд сард 2 удаа, бусад улиралд сард 1 удаа зохион байгуулах, эрэлт нийлүүлэлтэд хяналт, судалгаа хийх
•    Яармаг худалдааны үеэр хяналт, шалгалт, зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулах, махыг Улаанбаатар хотод шуурхай нэвтрүүлэх нөхцлөөр хангах
•    2011 оноос Улаанбаатар хотод 12,0 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1,0 мянган тонн, бусад аймгийн төвд 100 тонноос доошгүй хэмжээний мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах
•    Хаврын улиралд борлуулах нөөцийн махны урамшуулалд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг холбогдох яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, харъяа  агентлагийн дарга нарт тус тус даалгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.