Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манай сонины гэрэл зурагчид шагнал авлаа

Гэрэл зургийн “Гамма” агентлаг Швейцарийн хөгжлийн агентлаг, Цөлжилтийг сааруулах төсөлтэй хамтран “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааныг хоёрдахь жилдээ зохиож өнөөдөр дүнгээ гаргалаа. Нийт 25 гэрэл зурагчны 40 гаруй бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулж сонирхогчийн дижитал аппарат, флаш дискээр шагнав.  “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага  тусгай байр эзэлсэн бол гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяагийн бүтээл хоёрдугаар байрт шалгарчээ.

Нэгдүгээр байр: Гэрэл зурагчин Н.Дүйнхар  /Дорногвь аймаг/ зургаар

Хоёрдугаар байр: “Өнөөдөр” сонины фото сэтгүүлч Г.Эрдэнэтуяа /Монгол орон төвөөрөө цөлжиж байна/ зургаар

Гуравдугаар байр: Гэрэл зурагчин Б.Амарзаяа /Цөлжилт/ зургаар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.