Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ багтай “Союз” хөлөг хөөрлөө

Олон улсын сансрын станцад “зочлох” Оросын “Союз-ТМА-19” хөлөг Байконурын сансрын буудлаас хөөрсөн тухай ИТАР-ТАСС агентлаг өчигдөр мэдээллээ.
Энэ хөлөг Оросын сансрын нисэгч Федор Юрчихин, НАСА-гийн нисэгч Дуглас Уилок, Шеннон Уокер нарын багийн шинэ гишүүдийг Олон улсын сансрын станцад хүргэх юм байна. Тэд Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Александр Скворцов, Михил Корниенко, Трейси Колдуэлл-Дасан нартай зам нийлж, тойрог замд таван сар болох ажээ.
Сансрын шинэ багийнхан станцад ажиллах хугацаандаа “Союз ТМА-01М” хөлгийг хөлөглөн ирэх шаттл “Discovery” болон “Прогресс М” ачааны гурван хөлгийг хүлээж авах юм байна. Түүнээс гадна Олон улсын сансрын станцад удаан хугацаагаар ажиллах 24 дэх удаагийн энэхүү аяллынхан “Союз ТМА-19”-ийг станцын нэг уулзвар бэлчрээс нөгөөд залгаж, задгай сансарт дөрвөнтээ гарах ажээ.
Энэ удаагийн аялал Олон улсын сансрын станцын зүг зуу дахь удаа хийж буй нислэг юм. Юрчихин, Уилок нар өмнө нь сансарт нисэж үзсэн бол Уокерын хувьд анхных нь нислэг юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.