Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагаач ажилчдад өөрийн хүүхэд мэт ханд

Энэ үгийг Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао хэлсэн байна. Төрийн захиргааны байгууллагууд болон нийгмийн бүх хэсгийг тэдэнтэй энэ мэт харьцахыг Ерөнхий сайд уриалжээ. Тэрбээр өнөөгийн Хятад орны бэл бэнчин, түүний бэлгэ тэмдэг болсон өндөр барилгууд эдгээр хүмүүсийн хөлс хүчээр боссон гэсэн утгатай үг хэлээд, “Хятад орон тэдэнд өртэй” гэжээ.
Хөдөө тосгоноос амьдралын мөр хөөн хот суурин газар ирж, хар бор ажил хийж байгаа хүмүүсийн тоо сүүлчийн жилүүдэд 200 сая хүрсэн. Гэвч Бээжин тэдэнд байнга оршин суух зөвшөөрөл өгөхгүй байгаа.
Том хотуудад хууль бусаар амьдарч байгаа цагаач иргэд амралтгүй ажиллаж байгаа хэрнээ хамгийн бага хөлс авдаг. Сүүлийн үед тэд амиа хорлох нь нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг түгшээсэн бололтой. Дэлхийн брэнд болох Apple, Nokia, Dell бүтээгдэхүүний эд ангийг хийдэг “Foxconn” үйлдвэрийн 10 хятад ажилчин сүүлийн таван сарын хугацаанд амиа хорлосон бөгөөд гурван хүн хорлохыг завдсан. Тус үйлдвэрийн ажилчид ажил хаяж байж цалингаа нэмүүлсэн.
Хуулиар бол Хятадад ажил хаях хориотой. Хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг зогсоох арга бол хөдөө нутгийг хөгжүүлж ажлын байр бий болгох, орчин үеийн сургууль, цэцэрлэг барих гэж Засгийн газар үзэж байгаа. Ерөнхий сайд Вэнь Зябао ч үүнийг хийнэ гэдгээ амласан. Засгийн газар цагаач ажилчдын ажлын нөхцөлд илүү их анхаарал тавина гэсэн дохиог Ерөнхий сайд нийгэмд өгч байна гэж ажиглагчид дүгнэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.