Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Sweetymotion” Эх орондоо тавтай морил

“Эмоушн” хамтлаг эх орондоо ирэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Нэрээ “Sweetymotion” болгон өөрчилж, уран бүтээлийнхээ хэв маягийг ч эрс эвдсэн бүсгүйчүүд менежер Ч.Чинбатын хамт энэ сарын 25-нд “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардана.

Хамтлагийнхныг угтах арга хэмжээг фэнүүд нь санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн ч оролцож болох гэнэ. “Амтлаг” бүсгүйчүүд эх орондоо нэг сар байна.

Энэ үеэр тэд “Sweetymotion” цомгийнхоо өдөрлөгийг хийж, ирэх намар хийхээр төлөвлөж байгаа тоглолтынхоо судалгаа, бэлтгэлийг базаах аж.

Дашрамд дурдахад, ирэх арван нэгдүгээр сард болох тус хамтлагийн тоглолтод америк хөгжимчид, бүжигчид оролцох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.