Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийн мөнгө өгөхийг Засгийн газар дэмжсэнгүй

Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгох, ингэхдээ сард 10.000 биш 20.000 төгрөг болгох тухай хуулийн төслийг хэсэг гишүүн боловсруулсан билээ. Тэдний төслийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд “дэмжих боломжгүй” гэж үзжээ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт мөнгө олгож байхад хүүхдийн мөнгө гэж тусгайлах шаардлагагүй гэж үссэн аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

-Хүүхдийн мөнгийг олгохыг яагаад дэмжсэнгүй вэ?

-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачилсан Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хууль, тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөлд дурдсан асуудлыг одоогийн мөрдөж буй хуулийн хэмжээнд буюу иргэн бүрт Хүний хөгжил санаас өгч буй мөнгөний хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Хүний хөгжил сангаас энэ жил 120 мянган төгрөгийг иргэддээ хоёр хуваан олгож байгаа. Цаашид тус сангаас иргэдэд сар бүр хишиг олгох тогтоолын төсөл өргөн барих замаар асуудлыг зохицуулах боломжтой юм. Өмнө нь олгож байсан хүүхдийн мөнгө, одоо иргэн бүрт өгч буй мөнгө хоёр ижил түвшинд байгаа шүү дээ. Бас нэг шалтгаан нь 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хууль батлахдаа хүүхдийн, шинэ төрсөн хүүхдийн, шинэ гэр бүлийн мөнгөн халамжийг зогсоосон. Хууль батлаад зургаан сар л болж байхад өөрчлөх нь зохисгүй. Хуулийн тогтвортой байдлыг хангах ёстой. Мөн дээрх гишүүдийн санаачилсан төслийн дагуу төсвийн зарлага 236 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнийг хаанаас гаргахаа төсөл санаачлагчид дурдаагүй, тооцоо байгаагүй.

-Хүний хөгжил сангаас цаашид иргэдэд сар бүр хувь хүртээх ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-Ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.