Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сангийн сайд хууль зөрчсөн үү

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өчигдөр хуралдаж 2009 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв. Ерөнхий аудитор, Сангийн сайд хоёр, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. 2009 оны төсвийн гүйцэтгэлийг бүх Байнгын хороо хэлэлцээд дүгнэлтээ тус дэд хороонд ирүүлжээ. Н.Батбаяр тэдгээрээс нэг зүйлийг онцолсон юм. Өнгөрсөн онд шатахуун, улаан буудай нөөцлөн хадгалахад зориулан төсвөөс 3.3 тэрбум төгрөг тусгажээ. Гэтэл Сангийн сайд дур мэдэн 2.6 тэрбум төгрөг нэмж зарцуулсан аж. Тухайн үед Монгол Улсыг хөгжүүлэх сангаас уг хөрөнгийг гаргасан, нэмж зарцуулах бол хуульд өөрчлөлт оруулж, УИХ баталж байж олгох ёстой. Гэтэл тэгээгүй юм байна. Энэ нь Н.Батбаярыг Сангийн сайд С.Баярцогт хууль зөрчсөн үү гэж асуухад хүргэжээ. Үндэсний аудитын газар ч дүгнэлтдээ энэ асуудлыг хөндсөн юм байна.

Ч.Раднаа:

2009 онд шатахуун, улаан буудай нөөцөлж хадгалах зорилгоор төсвөөс дээрх мөнгийг хуваарилсан. Ингэхдээ тухайн оныхоо II, III улиралд түүнийгээ борлуулчихна гэж тооцсон юм билээ. Борлуулах цаг нь иртэл буудай, шатахууны үнэ анх нөөцөлсөн үеийнхээс хямдарсан, зарах юм бол 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болсон. Тиймээс ХХААХҮЯ, Сангийн яам яриад борлуулахаа хойшлуулсан. Тооцоолсноос удаан хугацаагаар хадгалах болсон тул нэмэгдэл зардал шаардагдсан. Уг нь үүнийг МУХС-гийн төсвийн тухай хуульд тодотгол хийж байж гаргах байсан.

С.Баярцогт:

Яг л ийм явдал болсон. Төсвийн гүйцэтгэл дээр энэ тухай бичсэн. Төсвөөс байршуулах зардлыг өгсөн ч хадгалахыг нь өгөөгүй. 2008 оны наймдугаар сараас 2009 оны гуравдугаар сар хүртэл хадгалсан. Төсвийн II тодотгол өнгөрсний дараа ийм асуудал болсон. III тодотголын үед зөвхөн Нийгмийн даатгалын сангийн асуудал ярьсан учир оруулах боломжгүй байсан юм. Н.Батбаяр: МУХС-гийн төсвийн хуульд өөрчлөлт оруулж хөрөнгө гаргах байтал Сангийн сайд хууль бусаар зарцуулсан. Одоо ч тэр буудай, шатахууныг хадгалж байгаа. Засгийн газар борлуулах тухай саналаа одоо болтол оруулж ирээгүй байна. Хоёр ч удаагийн тодотголоор нэмэлт хөрөнгийн асуудлыг оруулж ирэх боломж байсан шүү дээ. Дур мэдэн мөнгө зарцуулсан учраас хариуцлага тооцох л хэрэгтэй. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирдэг хөрөнгө оруулалтын захиалга нийгэмд үнэхээр шаардлагатай эсэхийг судалж нягтлалгүйгээр тө- сөв баталдгийг О.Чулуунбат ги шүүн энэ үеэр шүүмжлэв. Ийм судалгаагүй учир хөрөнгө оруулалтын зардал жил ирэх бүр нэмэгдэж байгаа аж. 2009 оны тухайд хөрөнгө оруулалтыг баталсан зориулалтаас нь өөрөөр зарцуулсан зөрчил хэд хэд гарсныг ерөнхий аудитор онцлов. Тухайлбал, Хөвсгөлийн Могойн голд дэд цахилгаан станц барихаар 3.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ ажил эхлээгүй, оронд нь цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар тендер зарлаж, “Их буут” хэмээх компани шалгарсан аж. Хуулийн дагуу гүйцэтгэгчид урьдчилгаа болгон төсвийн 30 хувийг л олгох ёстой байтал уг компанид 71 хувь болох 2.5 тэрбум төгрөг олгочихсон гэнэ. Энэ нь хууль зөрчжээ. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчлөх хориотой ч агаарын шугам барих нь дараагийн ээлжинд төлөвлөгдсөн ажил байсан учир огт байгаагүй зүйлд зарцуулсан гэж үзэж болохгүй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.