Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлд ойрхон гарсан хоёр авто ослын улмаас таван хүн эндлээ

Нийслэлд өчигдөр ноцтой авто осол хоёр гарлаа. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 11.00 цагийн орчимд хоёр машин мөргөлдөв. “Chrystler” маркийн хар машин “Honda HVR” 1338 УНВ улсын дугаартай машинтай мөргөлдсөний улмаас дотор нь явсан долоо орчим насны охин хүнд гэмтэл авчээ. “Chrystler” маркийн машин нь улсын дугаараа авч амжаагүй шинэ машин байсан бөгөөд жолоочийн бие харьцангуй гайгүй байгаа аж. Гэрчийн мэдээлснээр “Honda HVR” маркийн автомашиныг аав нь жолоодож, охин нь хамгаалалтын бүсээ бүслээгүй, урд нь сууж явсан тул онгорхой цонхоор шидэгдсэн байна. Хоёр машин мөргөлдөхдөө гарцаар гарч явсан 40 гаруй насны эрэгтэйг мөргөж гэмтээсэн гэнэ. Энэ үеэр аврах “105” бүлгийнхэн өөр ажлаар явж таарсан учир цагдаа нар аав, охин хоёрыг эмнэлэгт хүргэжээ. Харин гарцаар гарч яваад бэртсэн иргэнийг Яаралтай тусламжийн төвийн эмч нар ГССҮТ-д хүргэсэн гэнэ. Энэ осол гараад удаагүй байтал Сонгинохайрхан дүүргийн VII хорооны дэвсгэрт хоёр хүн газар дээрээ амь үрэгдсэн осол гарлаа. Шуурхай бүлэг-105-ынхан осолд өртөн хүнд гэмтсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Хэргийн газар ажилласан Шуурхай бүлэг-105-ын тасгийн дарга тэргүүн ахмад А.Баярмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.   

                                                                                                                                                                                                   -Хэргийн газар нэг биш хэд хэдэн машин мөргөлдсөн бололтой? -Манайд 13.36 цагт дуудлага ирж есөн минутын дараа очсон. Тэнд 20 тоннын даацтай шаланз машин нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобуснаас гадна “Аксент”, “Эксель”, “Соната” маркийн машиныг мөргөсөн байсан.

-Хэргийн газар хэдэн хүн нас барж, хэдэн хүн гэмтсэн бэ. Эх сурвалжууд өөр өөр тоо хэлж байна?

-Баянхошууны уулзвар дээр мод түлээ зардаг бололтой 40-45 орчим насны эмэгтэй, 18-25 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хөнөөсөн. “Аксент” машины урд талын суудалд сууж байсан хоёр хүн маш хүнд гэмтсэн. Ямар ч ухаангүй, тархины хүнд гэмтэлтэй байсныг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэлээ. Одоо тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа байх. Автобусанд явсан дөрвөн иргэн мөн хүнд гэмтсэнийг Яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн. Гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байхад автобусанд байсан 50 орчим настай, нуруундаа хүнд гэмтэл авсан эрэгтэй хүний бие огцом муудаж эхэлсэн. Түүнийг замын машинаар эмнэлэгт яаралтай хүргэлээ. Мөн таван настай хүүхэд хүнд гэмтсэн байсан. Энэчлэн нийт 11 хүн хүнд гэмтлээ.

 

-Шаланз тоосго ачиж явсан гэсэн. Тоосгон дор хүмүүс дарагдсан гэсэн мэдээлэл байна?

-Хүн дарагдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэр хэсэгт Аврах гал унтраах 29 дүгээр ангийнхан ажилласан. Тэдний мэдээлж байгаагаар хүн дарагдаагүй гэсэн.


ХӨНГӨН ГЭМТСЭН ХҮН БАЙХГҮЙ

 

Гэмтсэн иргэдийн биеийн байдал ямар байгааг Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Яаралтай тусламж эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа.

 

-Танай эмнэлэгт Баянхошуунд осолд орсон хэчнээн хүн ирсэн бэ?

-Баянхошууны автобусны хуучин эцсийн буудал, Зүүн, Баруун салааны уулзвар дээр гарсан ослын улмаас манай эмнэлэгт одоогийн байдлаар 30 орчим хүн ирээд байна. Тэдний 10 нь шууд хэвтсэн. Бусад иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Хэргийн газраас ирэх замдаа тархины хүнд гэмтэл авсан нэг хүн нас барсан байсан.

 

-Иргэдийн биеийн байдал ямар байна вэ?

-Таван хүн сэхээнд байгаагаас дотуур цус алдаж, сэмж нь задарсан нэг хүнийг шууд хагалгаанд орууллаа. Хөнгөн, дунд зэргийн гэмтэлтэй хүн алга. Бүгдээрээ маш хүнд гэмтжээ. Манай эмнэлэг бүрэн бүрэлдэ хүү нээрээ ажиллаж байна. Анхан шатны шинжилгээ авч дуусаад компью терийн нарийвчилсан хоёр дахь шатны шинжилгээ хийж эхэлсэн гэв. Дугаар шилжих мөчид осолд өртөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг тодруулахад “Хүмүү- сийн биеийн байдал маш хүнд байна.

17.35 цагт нэмж нэг хүн нас барлаа. Одоо гоор хаана амьдардаг, хэн болох нь тодор хой бус байна” гэв. Түүнчлэн Замын цагдаагийн газраас оройн 21.00 цагийн үед мэдээ авахад үдийн 11 цагт Хан-Уул дүүрэгт осолд орсон долоон нас тай охин нас барсан байна гэлээ.


Х.Сүрэн, Р.Цэцэг, С.Заяа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.