Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дээд амжилтыг хаана ч тогтоож болно

Их Британийн иргэн 94 настай Кэн Валлис 2002 онд нэг сэнстэй жижиг онгоцоор (autogyro) цагт 129 бээр хурдалж тогтоосон өөрийн дээд амжилтаа эвдэхээр АНУ-ыг зорих гэж байна. Тэрбээр энэ удаа 3км замыг 140 бээр/цагийн хурдтайгаар туулах гэж байгаа юм. Гэвч Их Британийн Иргэний агаарын тээврийн газар нэг сэнстэй онгоцны хурд 70 бээр/цагаас хэтэрч болохгүй гэсэн журмыг 2002 онд гаргасан юм. Үүнд нь гомдсон өвгөн “Би дэлхийн дээд амжилт тогтоохыг насаараа мөрөөдсөн. Тиймээс иргэний агаарын тээврийн газраас одоог хүртэл хариу хүлээсээр байгаа. Гэвч нааштай хариу өгөхгүй байна. Тийм учраас Америк явна. Тэд намайг урьж байгаа” гэж мэдэгджээ.
Залуудаа орлон тоглогч байсан Кэн Валлис Жеймс Бондын алдарт цувралын онгоцны нислэгтэй хүнд хэсэгт тоглож байжээ.

Б.ТУНГАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.