Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цагдаа нар мафийн гарт алагдав

Мексикийн Мичоакан мужийн төв Морелиа хотод зэвсэгт этгээдүүд Холбооны цагдаагийн газрын ажилтнууд руу халдаж, гал нээсэн байна. Гэнэтийн дайралтын улмаас цагдаагийн 12 ажилтан алагдаж, цөөнгүй хүн шархадсан тухай Ройтерс мэдээлэв. Хэдэн хүн шархадсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Мехико, Морелиа хотын эмнэлэгт шархадсан хүмүүсийг авчирчээ.
Мөн өдөр Мексикийн хойд хил дээр үүргээ гүйцэтгэж явсан гурван цагдаа алуулжээ. Засгийн газар мафийн эсрэг дайн зарласнаас хойш гарч байгаа томоохон дайралтуудын нэг энэ боллоо. Энэ дайралтыг “La Familia” гэх бүлэглэл үйлдсэн байж магадгүй гэсэн таамаглал байгаа ч нотлогдоогүй байна.
Мафийнхан алагдсан, шархадсан хүмүүсээ буудалцаан болсон газраас аваад явжээ. Мафитай хийж байгаа тэмцэл нь цус асгаруулахаас өөр үр дүнгүй байна хэмээн шүүмжлүүлэх болсон Ерөнхийлөгч Фелипе Калдерон “Бид гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцлээ зогсоох юм бол үүнээс муу юманд хүрнэ. Зэвсгээ хананд өлгөөд, гэмт хэрэгтнүүдийг зөнд нь орхих аваас бид үргэлж айдас хүйдэс дунд амьдрах болно” гэжээ.
Фелипе Калдерон 2006 оны зургадугаар сард үүрэгт ажилдаа орж, мафитай дайн зарласан. Энэ хугацаанд Мексикт 22.700 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн улмаас алагдаад байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.