Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАВАНТОЛГОЙ СЭРЭВ

Монголчуудын хувьд асар өндөр ач холбогдол бүхий Тавантолгойн орд газрыг ашиглах төслийг МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар УИХ-д танилцууллаа. Тавантолгойгоос үндэсний сэргэн мандалт, үндэсний эдийн засгийн өсөлт, үндэсний компаниудын өөдлөн дэвжих үүд хаалга, үндэсний бодлого хүлээж байгаа энэ үед Ерөнхий сайд С.Батболд “Орд газрын хувьцааг иргэн бүрт түгээж, Монголын 35 мянган аж ахуйн нэгжид хүртээмжтэй байдлаар хүргэх болно” хэмээн мэдэгдсэн нь хайр, хар хоёрыг зэрэг дагуулав. Хар гэсэн нь учиртай. Одоогийн байдлаар Тавантолгой ил, далд хоёр эзэнтэй болчихоод байгаа нь үнэн.
Чухам энэ шалтгаан хамтарсан Засгийн газ рын боловсруулсан төс лийг гоочлох, магадгүй буруу гаар тайлбарлах үндэс болж байгаа аж. 100 хувь төрийн мэ дэлд байгаа, цаашдаа ч байх Тавантолгойг дам байдлаар “мэддэг”, хувьцаа хуваарилалтыг нь ам мэдэн дураар зохицуулдаг, тус орд газрын нэрээр хоёр тэрбум орчим төгрөг цуглуулаад амжсан “Монгол 999” нэртэй байгууллага бий болоод удаагүй. Гэвч ард түмэн болон сая төгрөг төлөн уг нэгдэлд элссэн компаниудад амласан, ярьсан нь олон. Үндэсний компаниудын нэгдэл гэдэг утгаараа давуу эрх, даамай халамж хүлээж байгаа “Монгол 999”-д багтсан болон түүний гадна үлдсэн аж ахуйн нэгжүүдэд аль алинд нь адил тэгш нөхцөл олгохоо амласан Ерөнхий сайдын үг эдүгээ байдлыг илүүтэй тодорхой болгоод байна.


6.4 ТЭРБУМ ТОНН НҮҮРС ХЭНИЙ МЭДЭЛД ҮЛДЭХ ВЭ?

Төрийн мэдэлд байгаа Тавантолгойд цаашдаа ч гаднын аль нэгэн компани эзэн сууж, илүү эрх эдлэх боломжгүй гэдгийг Засгийн газрын боловсруулсан төсөлд тодорхой тусгасан аж. Одоогийн байдлаар Бразилийн VALE, “Иточу”, “Мицуй” тэргүүтэй Японы консорциум, Өмнөд Солонгосын “Корес”, АНУ-ын “Пибоди энержи” Австрали, Швейцарийн хамтарсан “Экстрата”, Энэт хэгийн “Жиндал Стийл”-ийг энд дурдаж болно. Харин өмнөд хөршийнхний ашиг сонирхлыг “Шинхуа”, “Эрдос Чеплон Коал Инвестмент” гэсэн хоёр ч компани төлөөлж буй. Хойд хөрш маань “Renova”, “Basic element”- ээр дамжуулан саналаа ирүүлжээ. Хэтэрхий удаан ажиллаж байна хэмээн хэвлэлийнхнээс зэмлэл хүлээж байсан Засгийн газар Тавантолгойг 100 хувь төрийн мэдэлд үлдээнэ гэдэг байр суурин дээрээ одоо ч хатуу зогсож буй. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг гаднын аль нэг компанид өгөхгүй бөгөөд харин “Эрдэнэс МГЛ”-ийн адил “Эрдэнэс-Тавантолгой” нэр тэй төрийн өмчит компани бай гуулах тухай албан ёсны түвшинд яригдаж буй аж. Тэгэхдээ, нөөцийг нь бүрэн судлахын тулд судалгааны ажлыг ч бас орхигдуулахгүй байхаар тооцоолжээ. Одоогоор 6.4 тэр бум тонн нөөцтэй хэмээн үнэлэгдэж буй Тавантолгойг 100 жил ашиглах тооцоо бий. Тэгэхээр төдий хугацаагаар, тодруулбал Тавантолгой үүрд Монголын төрийн мэдэлд үлдэх нь. Уг орд газар нь өр зээл, төлбөрийн барьцаа бо лох сөрөг нөхцөлийг сайтар хаах, ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн өмчит компанийн мэдэлд бүрэн үлдээж, барьцаалах, өөрчлөх, худалдах, шилжүү- лэх асуудлыг гагцхүү УИХ, Засгийн газраар хэлэлцэн шийд вэр лэх талаар ажлын хэс гийн гишүүд дуу нэгтэй төсөлд тусгажээ. Тэгэхээр Тавантолгой гадаадынханд очих нь хэмээн хардах хэрэггүй боллоо. Монголын парламент хэзээ нэгэн цагт Тавантолгойн орд газрыг гаднын компанид худалдах, шилжүүлэх гээд сууж байхгүй нь лавтай.


ХОЁР ТАЛБАЙН ХООРОНД ТӨӨРӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ
Төсөлд тусгаснаар Талбай-1, Талбай-2 гэсэн нэр бүхий хоёр хэсгээр Тавантолгойн нүүрсийг ашиглах аж. Нэгдүгээр хэсгийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК ашиглана. Харин хоёрдугаар хэсгийг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах боломжийг энд тусгасан байна. Тэгэхдээ, хоёрдугаар хэсгийг хамтран ашиглах гадаадын компанийг сонгон шалгаруулалтаар шал га руулж, 30 жил хүртэл гэрээ хийх аж. Түүнээс биш зарим нэгэн хэвлэлд эндүү мэдээлсэнчлэн тэр чигээр нь гадаадынханд бэлэглэж, тэд нь хашаа хатгаж, хил тусгаарлах гэж байгаа хэрэг биш гэнэ. 30 жилийн гэрээ дуусмагц Талбай-2 Монголын төрийн мэдэлд 100 хувь “эргэн ирэхээр” тооцоолжээ. Энэ хугацаанд шинэ техник технологи, уул уурхайн боловсрол, дадлага туршлагыг монголчууд бүрэн өөрийн болгож амжих нь мэдээж. Эх сурвалжийн мэдээлснээр Талбай-2 гэж нэрлэгдсэн хэсэгт монголчуудтай хамтран ажиллах гадаадын компанийг тэрбум буюу түүнээс ч илүү ам долларын урьдчилгаа төлбөр төлөх нөхцөл хүлээж буй юм билээ. Энэ мөнгөөр хамтарсан Засгийн газрын зорилт болсон 100 мянган айлын орон сууцыг санхүүжүүлэх, төмөр зам буюу дэд бүтцэд хөрөнгө оруулах, Хүний хөгжлийн санд нөөцтэй болох зэрэг асуудлыг шийдэх боломжтой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монгол залуусыг ажилтай, цалинтай болгохын тулд зарим хэсгийг нь зарцуулахаа мартсангүй.


ХЭРХЭН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ ВЭ?

Дашрамд дурдахад Тавантолгойг эзэмшиж буй төрийн өмчит компанийн хувьцаагаар дамжуулан нойрсож буй дотоодын Хөрөнгийн биржийг сэрээх алхмыг Засгийн газраас хийхээр төлөвлөжээ. Гадаадынхны сонирхлыг асар ихээр татаж буй Тавантолгойн хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулан тодорхой хязгаартайгаар борлуулснаар хилийн чанад дахь томоохон компаниудыг татах боломжтой гэж үзжээ. 2.7 сая иргэндээ Тавантолгойн хувьцааг хүн бүрийн нэрээр хаяглан үнэгүй түгээж, Хүний хөгжлийн сангаар дамжуулан ногдол ашиг хүртээнэ гэсэн таатай мэдээлэл бий. Монголын 35 мянган аж ахуйн нэгж Хөрөнгийн биржийн арилжаагаар дамжуулан эл хувьцааг худалдан авснаар зах зээлийн дүрмийн дагуу Тавантолгойн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болох юм. Ийм л энгийн. Заавал “Монгол 999”-д сая төгрөг төлөн багтаад байх шаардлагагүй. Ц.Мянганбаяр, Д.Бат-Эрдэнэ нараар “тархиа бариулаад” байх хэрэггүй гэж ойлгож болно. Бас энэ байгууллагаар дамжуулан, үндэсний гэх тодотголыг гишгүүр болгон улс төр хийгээд байх нь ч илүүц бололтой. Нэг, хоёрдугаар талбайн аль алинд үндэсний оролцоо бүрэн утгаараа, хуулийн дагуу “жин дарж”, үндэсний хэмжээнд иргэд болон аж ахуйн нэгжүүддээ баялаг түгээх талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тайлбарлаж сонсогдсон. Төлөв лөсөн ёсоор бодлогоо хэрэгжүүлж чадвал “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс-Тавантолгой” төрийн өмчит компаниуд дэлхийн хэмжээнд томрох боломжтой талаар тэрбээр өгүүлсэн нь бий. Юун төлөө төр гэж байгаа билээ. Төрийн дээр ард түмэн гэж бас бий.


“ЭНЕРЖИ РЕСУРС”- ИЙН ЖИШЭЭ БА ШИНЭ, ХУУЧИН МОНГОЛ
“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ Тавантолгойгоос 11 жил нүүрс зөөсөн. Нүүрсний ченж хийсэн гээд шууд хэлчихэж болно. Энэ хугацаанд нүүрсээ ядаж угаагаад гаргачихъя гэсэн үндсэрхэг сэтгэл мань хүнд байсан уу? Гэтэл 2007 онд байгуулагдсан “Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэрээ бариад эхэлчихлээ. Коксжуулдаггүй юм гэхэд угаа гаад гаргавал Монголд нэмүү өртөг шингэж үлдэнэ гэдгийг тэд монгол сэтгэлээр олж харжээ. Хуучин болон шинэ монголчуудын сэтгэлгээний ялгаа эндээс харагдаж байж ч болох юм. Өмнийн шаргал говь асар их нүүрсний нөөцийнхөө “нүглийг үүрэн” цөл болж хувирахад “Тавантолгой транс” чамлахааргүй үүрэг гүйцэтгэсэн. Одоо ч тэнд өдөр шөнөгүй хүнд даацын машин давхилдан, хэдэн арван мянган тонн хар алт урьд хөршийн нүүрсний шагчдын гарт очиж байгаа. Ашиг нь хэдхэн хүний халаасанд ямар ч хяналтгүй орсоор удсан. Тавантолгойг эргэлтэнд оруулахын тулд дэд бүтэц, ашиглалт, боловсруулалт, иргэдэд оногдох хувийг бүрэн тогтолцоогоор нь тооцоолон, томоохон өөрчлөлтийн түвшинд бодлого боловсруулах нь Засгийн газрын үүрэг. Үүний тулд л МАХН, АН хамтарсан. Магадгүй, зарим хүний санаанд нийцээгүй байж болох ч бодлого боловсруулагчид саналаа олон нийтэд, УИХ-д дэлгэлээ. Үүнийг нь харин элдвээр мушгин гуйвуулах, Тавантолгойг гацаанд оруулах, талцал үүсгэх оролдло го хаанаас, хэний тусын тулд илрээд байна вэ? Өрөнд баригдсан цөөн хувийн компанийн лообий юу, эсвэл гаднын бас нэг сонирхол уу? Үндэсний гэдэг нэрийн дор монголчууд хагарч бутрах, хаал га шидэх, төр рүүгээ “нулимах” нь гадаад болон дотоодын эдийн засгийн луйварчдад ашигтай хувилбар бус уу?


 ТАВАНТОЛГОЙ БА МОНГОЛЫН БИЕ ДААСАН БАЙДАЛ
Дэлхий нийт Монгол Улсыг хоёр том хөршийнхөө эрхшээлд байдаг, хараат шахам улс хэмээн ойлгосоор XXI зуунтай золгосон нь маргах аргагүй үнэн. Гаднын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь томоохон бэрхшээл мэтээр босго болж ирэв. Оюутолгойг гурав дахь хөрштэйгээ хамтран эргэлтэнд оруулсан нь энэ зузаан хөшгийг ялимгүй сөхсөн гэж хэлж болно. Тавантолгойн асуудлаа монголчууд оросуудаас ангид, хятадуудаас тусдаа шийдэж чадахгүй гэсэн эндүүрэл дэлхий дахинд байсан гэдгийг энд сануулахыг хүсэж байна. Гэтэл бие даан шийдвэр гаргаж, үндэсний эрх ашгаа бүрэн дээдэлдэг, хэнээс ч хараат бус орон гэдгээ Тавантолгойн төслөөр дамжуулан Монголын Засгийн газар ийнхүү илэрхийллээ. Тавантолгойн стратегийн буюу бодлогын өгөөж нь энэ юм. Үүний цаана ажлын байр, монгол залуусын боловсрол, шинэ техник технологи, уул уурхайн туршлага гээд олон олон “үл үзэгдэх”, мөнгөөр тооцох аргагүй өгөөж бий. Тавантолгойг даган байгуулагдах аж үйлдвэрийн цогцолбор, хот сууринг дурдаж болно. Гагцхүү нэгдмэл байж гэмээнэ бид энэ бүхнийг бий болгож чадна. Түүнээс биш шагайн чинээ шар тосны төлөө “гар зөрүүлдэг” долоон бор оготнын үлгэрийг давтвал Тавантолгой бидэнд олз бус гарз авчрах юм. “…Долоон бор оготно байжээ. Том ахыг нь Монголын төр, удаах ахыг нь “Монгол 999”, дүү нарыг нь ард түмэн гэдэг юм байж” гээд эхэлбэл хэцүү еэ. Монгол түмэнд үндэсний нэг л сонирхол бий. Энэ үндэсний сонирхол хэмээх ойлголтод 2.7 сая иргэн, 35 мянган аж ахуйн нэгж, газар нутаг, Тавантолгойн 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүгд багтаж байгаа…

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.