Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обама Манделагийн номд өмнөх үгийг бичнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ӨАБНУын Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн өдрийн тэмдэглэлийн эмхтгэлд өмнөх үг бичихээр болжээ. Америкийн “Farrar, Straus and Giroux” хэвлэлийн газрын эх сурвалжийг үндэслэн АР энэ тухай мэдээллээ. Нельсон Манделагийн сангийн санаачилгаар Б.Обаматай хэлэлцээ хийсэн тухай “The Guardian” сонинд бичжээ. Барак Обамагийн оролцоо Н.Манделагийн өдрийн тэмдэглэл ашиг олох зорилт төдий л тавиагүй ч гэсэн дэлхийн бестселлер мөн гэдгийн баталгаа болохыг дээр дурдсан хэвлэлийн газар тэмдэглэсэн байна. 1995 онд нийтлүүлсэн Өмнөд Африкийн тэргүүний намтар зохиол дэлхий дахинаа зургаа орчим сая хувиар таржээ.

Б.Обамагийн тухайд гэвэл тэрбээр “Миний эцгийн хүсэл мөрөөдөл”, ”Итгэл найдварын их цөс” гэдэг хоёр ном бичсэн юм. Н.Манделагийн хувийн тэмдэглэл, захидал, бичсэн өгүүлэл, хэлсэн үгийн эмхтгэл ном болж хэвлэгдэх тухай 2009 оны намар л ярьж байсан билээ. Ном энэ оны аравдугаар сард хэвлэгдэнэ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.