Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчууд Гиннесийн амжилтад багтах гутал урлажээ

Монголчууд Гиннесийн амжилт эвдэх гэж хэн ч өмсөж чадахааргүй том гутал урлажээ. Энэ нь гурван дав хар байшинтай тэнцэхүйц 36 хээтэй, монгол гутал юм. Б.Номин гэгч охин 2007 онд энэ бүтээлийнхээ санааг олж, А.Эрдэнэбулган тэргүүтэй уран бүтээлчидтэй хамтран урласан байна. Энэхүү гутлыг бүтээхэд 225 ширхэг үхрийн өрөөл арьс, 4500 метр олс, 300 литр цавуу, 180 кв.метр брезент, 120 кв.метр эсгий, 72 кв.метр пролон болон 13 куб.метр мод орсон гэнэ.
Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборт үзмэр болгон тавьсан нь Монголын аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Учир нь дэлхийн хамгийн том гутал АНУ-ын ажлын гутлын “Редвингс” компани 100 жилийнхээ ойгоор бүтээсэн 6 метр өндөртэй гутал гэнэ. Харин монголчуудын бүтээсэн эл гутал Гиннесийн амжилт тогтоох нь гарцаагүй болсон бөгөөд, ур хийцийн хувьд ч гэсэн өөрийн улсын түүх заншлыг илтгэх гайхалтай бүтээл болсон юм. Энэ гутал 9 метр өндөртэй, 6 метр урт, 2 метр өргөн болохоор 7605 размер гэнэ.
Сонирхолтой нь энэ гутлыг хэн өмсөж болохыг тооцвол 45 метр өндөртэй, 4.4 тонн жинтэй аварга хүн байх юм.

 

 

 

Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.