Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Болд Ойн арга хэмээ энэ сарын 30-нд нээлтээ хийнэ

Жил бүрийн төрсөн өдрөө үзэгч фэнүүдтэйгээ хамт тэмдэглэдэг байсан “Камертон”- чуудыг энэ жил хэрхэн баярлах бол гэсэн битүүхэн хүлээлт сонсогчдын дунд бий болжээ. Энэ асуултын хариуг авахаар тус хамтлагийн ахлагч Д.Болдтой өчигдөр холбогдлоо.

-Сайн байна уу, “Утасны анд” байна, Та хаана, юу
хийж явна вэ?

-Миний тав дахь цомог болох “Монгол поп” болон
“Камертон” хамтлагийн шинэ цомгийн ажлаар БНСУ-д явж
байна.
-Танай хамтлагийн 15 жилийн ойн тоглолтыг
хүлээсэн үзэгч олон байх шиг байна. Энэ жилийн
зургадугаар сарын 24-нд ямар нэгэн арга хэмжээ
зохион байгуулах уу?

-15 жилийн ойгоороо гурван ч тоглолт хийхээр
төлөвлөөд байна. Ойн арга хэмжээний нээлт болох амьд
хөгжимтэй үдэшлэг энэ сарын 30-нд болно. Уг үдэшлэгийн
үеэр бид хамтлагийнхаа анхны цомгуудын хит дууг амьд
хөгжимтэй дуулна. Мэдээж бас шинэ дуунуудаа ч үзэгчдийн
сонорт хүргэнэ. Энэ зуны анхны томоохон үдэшлэг гэж
хэлж болох байх.
-Харин дараа нь ямар арга хэмжээ болох вэ?
-Наймдугаар сарын сүүлчээр хийх ойн шоунаас гадна
арваннэгдүгээр сард болох миний “Монгол поп” тоглолт ч
ойн арга хэмжээний нэг хэсэг болох юм.

О.Ундармаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.