Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хонхны баяраа тэмдэглэж байсан оюутан сураггүй болжээ

МУБИС-ийн Ховд аймаг дахь салбарын оюутан, 23 настай Б хонхны баяраа тэмдэглэж яваад сураггүй болжээ. Тус айм гийн Жаргалант сумын нутаг, Ченжийн тохой гэдэг газарт тус сургуулийн Байгаль, Экологийн ангийн оюутнууд өнгөрсөн баасан гаригт хонхны баяраа тэмдэглэсэн аж. Тэд 14-үүлээ явсан бөгөөд Б учир битүүлэг байдлаар сураггүй болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн “Бид түү- нийг Буянт голын сав дагуу, ойролцоох уулаар гурав хоног эрэн сурвалжилсан ч олоогүй. Буянт голын урсгал ширүүн учир живэхгүй. Тиймээс бид эрлээ зогсоож цагдаагийн бай гууллагад шалгуулахаар шил жүүлсэн” гэв. Цагдаагийн эх сурвалж “Оюу тан залуу алга болсон та лаарх мэдээлэл бидэнд нэг хоногийн дараа ирсэн. Үүний дагуу зохих шалгалт хийж байна. Оюутнуудын дунд таарамжгүй харилцаа байснаас Б нөхдөөсөө салж явсан бололтой” гэсэн юм. Тэрбээр Үенч сумын харьяат, сургуулийнхаа шилдэг оюутны нэг байсан аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.