Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

62 төрлийн халамжийг 17 болгож цөөрүүлнэ

Нийгмийн халамжийн бод логод ямар шинэчлэл хийх гэж буйгаа Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан
гаригийн хуралдаанд мэдээлэв. Хавтгайрсан халамжийг цэгцлэх үүргийг 2008 оны гуравдугаар сард УИХ-аас Засгийн газарт
өгсөн билээ. Засгийн газар үүргээ биелүүлээд цэгцэлсэн төслөө хаврын чуулганаар оруулах байлаа. Гэвч гэнэтийн өөрчлөлт хийж болохгүй байна гэсэн шалтгаанаар өдийг хүргэж, одоо л нэг өөрчлөлтийн бүтцээ танилцуулж буй нь энэ.


Засгийн газар нийгмийн халамжийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хүнд нөхцөлд байгаа хүмүүс, тухайлбал, хөгжлийн
бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхэд, ганц бие өндөр настан, ядуу болон ядууралд өртөх магадлал өндөртэй хүүхэдтэй өрх зэргийг
дэмжихэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Одоогийн хуулиар 62 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Үүнийг халамжийн дөрвөн ч хуулиар зохицуулдаг. Тэгвэл хуулийг нь хоёр болгон нэгтгэж, халамжийн төрлийг 17 болгон цөөрүүлэхээр төсөлдөө тусгажээ. Мөн халамж авдаггүй хүн манай улсад цөөхөн байдаг. Нэг хүн хэд хэдэн ч төрлийн халамж, хөнгөлөлт давхар эдлэх нь бий. Ийм давхардал, хавтгайрлыг арилгахын тулд халамж хүртэгчдийг ядуу өрхийн гишүүд, нийгмийн дэмæлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэг гэсэн хоёр бүлэгт хувааж үзэх гэнэ. Мөн нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн хөтөлбөр гэсэн дөрвөн хэсэгтэй байх аж. Эдгээр нь дотроо бас задарна. Тухайлбал, халамжийн тэтгэмж нь асаргааны, олон хүүхэдтэй өрхийн, ядуу өрхийн, онцгой тохиолдлын гэх мэт төрөлтэй байх гэнэ.
2009 онд нийгмийн бүх төрлийн халамж үйлчилгээнд 1.3 сая орчим иргэн хамрагдаж, 71 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөдөлмөр
эрхлэлтийн албадаар дамжуулан 45.9 мянган иргэнийг зуучлан ажилтай болгож, 18.9 мянган иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулсан байна. Манай улс жил бүр 12.5 мянган өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьжээ. Халамжид хамрагдагсдын тоо жил ирэх бүр өсөөд байгаа ч ядуурал нэмэгдээд буй аж. Тиймээс ийм шинэчлэл хийх шаардлагатай байна гэж тэрбээр хэллээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.