Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

11 настай аврагч

Мексикийн булангийн далайд байрлах газрын тосны цооногт дэлбэрэлт болсны улмаас түүхий нефть их хэмжээгээр асгарч ус бохирдуулж байгаа билээ. Үүнээс болж далайн амьтад, ялангуяа нүүдлийн шувууд олноор үрэгдэж байгаа юм.

Ирээдүйд шувуу судлаач, зураач болохыг мөрөөддөг 11 настай америк охин Оливиа энэ тухай сонсоод ихэд зовнин, аюулд орсон амьтдад туслахаар шийджээ.

Тэрбээр “Шувуу хамгаалах нийгэмлэгтэй” холбоо барьж, өөрийн зурсан шувуудын зургаа хандивлахаар болжээ. Түүний санаачилсан эл ажил нь ихээхэн үр дүнд хүрч, 150 гаруй зураг нь 80.000 долларын хандив босгосон байна. Тосонд шигдэн, халтартсан хотон, цахлай зэрэг шувуудыг гарган авч, аврахад тэр мөнгө хэрэгтэй. “Шувуу бол ер бусын, сайхан амьтан. Тэдний өд, далавч нь сэтгэлийг минь их татдаг.

Тийм сайхан амьтдыг амьд үлдэхэд би бага ч гэсэн тусалж байгаадаа баяртай байна” гэж Оливиа СNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.