Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ташкент хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болов.

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Төрийн тэргүүн нарын Зөвлөлдөх уулзалт БНУзбекистан Улсын нийслэл Ташкент хотноо  боллоо.
Энэхүү уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн болох, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев, БНХАУ-ын дарга Ху Жин Тао, БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев, БНТажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон, БНУзбекистан Улсын Ерөнхийлөгч И.А.Каримов, БНКыргызстан Улсын гадаад хэргийн сайд Р.Казакбаев, мөн ажиглагч орнуудын төрийн тэргүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНАфганистан Улсын Ерөнхийлөгч Х.Карзай, Пакистан Улсын Ерөнхийлөгч А.А.Зардари, БНТуркменистан Улсын Ерөнхийлөгч Г.М.Бердымухаммедов болон БНЭУ-ын гадаад хэргийн сайд С.М.Кришна, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын гадаад хэргийн сайд М.Моттаки нар оролцов. 
Дээд хэмжээний уулзалтыг  БНУзбекистан Улсын Ерөнхийлөгч И.А.Каримов нээсний дараа, гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүд үг хэлэв.
Тэд, Азийн бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг хангах, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хар тамхины наймааг хумих, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал бодлуудаа хэлж байлаа.
Мөн ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.