Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ёс зүйгүй байцаагчийг зөвлөлд нь мэдүүлж болно

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар гэж бүрэн эрхтэй, өндөр дуутай хүмүүс бий. Мэдээж бүгд ч арай тийм биш байх. Гэхдээ л хавтгайрах тийшээ хандсан энэ байдал Төрийн хяналт шалгалтын тухай уржигдар баталсан хуулийн дагуу цэгцрэх нь.

Зүй бус шаардлага тавьж, зохиомлоор торгууль ногдуулж ёс зүйгүй харьцсан байцаагчдын талаар МХЕГ-ын Ёс зүйн хороонд гомдол гаргаад арга хэмжээ авахуулж болох аж.

Байцаагч “томорч”, шалгуулагч “жижгэрэх” хэрэггүй болсон гэсэн үг. Мөн аливаа бүтээгдэхүүнийг шалгаж, хянахын тулд дээж авахдаа МХЕГ төлбөр төлдөггүй байсан аж.

Тиймээс одоо шалгаад тухайн байгууллагын бүтээгдэхүүн шаардлага хангавал МХЕГ авсан дээжиндээ төлбөр төлнө, шаардлага хангахгүй бол тэр газар нь өөрөө төлөх аж. Хууль зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлага 5000-50.000 төгрөг байсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодон нэмсэн байна.

Энэ тухай хууль санаачлагч Ц.Мөнх-Оргил, МХЕГ-ын дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.