Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрмонголчууд Христосын сүмийг нураажээ

Өвөрмонголын Ордос хотын захиргаа нутагтаа байдаг христосын сүмийг ганцхан шөнийн дотор ор мөргүй болгож, олныг гайхуулаад зогсохгүй, сүсэгтэн олны бухимдлыг баржээ.

Ордост байдаг цорын ганц христосын сүм ийнхүү хэдхэн цагийн дотор ул мөргүй алга болсон байна. Машины зам барих газарт байрласан сүмийг нураахаас аргагүйд хүрсэн аж. Сүмийн тэргүүн лам эсэргүүцсэн ч баривчлагдсан бөгөөд христосын шашинтнууд эсэргүүцэн суулт зарлажээ.

Тэд хохирлыг улсаас төлөхгүй бол энэ замыг хэзээ ч бариулахгүй хэмээн зүтгэж байгаа гэнэ. Хөх хот дахь христос шашинтны тэргүүн хамба Павел Мен Цинлү төлөөлөгчдөө Ордост илгээн, байдлыг судалж байгаа бөгөөд хэрэв улсаас мөнгө өгөхгүй бол ямар ч алхам хийхэд бэлэн гэдгээ зарласан байна.

Хятадад христосын шашныхан суулт хөдөлгөөн урьд өмнө хийж байгаагүй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.