Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын номын сангийн дэргэд Хөгжлийн мэдээллийн төв байгуулжээ

УИХ-ын Тамгын газар болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын номын сангийн дэргэд  Хөгжлийн мэдээллийн төв байгуулжээ. Тус төв нь Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр манай улсад байгуулагдаж байгаа тав дахь Хөгжлийн мэдээллийн төв бөгөөд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Засаглалтын чадавхийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Тамгын газрыг түшиглэн байгуулж, Төрийн ордонд үйл ажиллаагаа явуулж буйгаараа онцлог юм байна.  Хөгжлийн мэдээллийн төвд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг донор орнуудын судалгааны тайлан, хөгжлийн талаархи мэдээлэл, ном хэвлэл, төсөл хөтөлбөрийн мэдээллээс гадна УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судалгаа, мэдээлэл болон бусад гадаад, дотоодын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, олон улсын байгууллагуудын мэдээллүүдтэй танилцах болох аж.  Хөгжлийн мэдээллийн төвийн гол үүрэг нь  Дэлхийн банкнаас манайд явуулж байгаа үйл ажиллагаа болон хөгжлийн талаархи ном, судалгаа, тайлан зэрэг хөгжлийн тухай цогц мэдээллийг нэг цэгээс олон нийтэд хүргэх явдал юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.