Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дэвжээ” наадмыг Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлэв

“Боловсрол суваг” телевиз ЕБС-иудын ахлах ангийнхны дунд уралдаан цэнгээнт , танин мэдэхүйн “Дэвжээ” наадмыг гурван сарын турш амжилттай зохион байгуулж, өнгөрсөн сард шилдгээ шалгаруулсан билээ. “Боловсрол суваг" телевизийн Шоу нэвтрүүлгийн алба “Дэвжээ” наадам гэдэг нэрээ Оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгүүлснээр “Дэвжээ” наадмын нэрийг эзэмшиж, ашиглах эрх зөвхөн “Боловсрол суваг" телевизид шилжлээ. Ингэснээр өөр ямар ч байгууллага, хувь хүн энэ наадмыг нэрийг ашиглах боломжгүй гэсэн үг. “Боловсрол суваг" телевизээр цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа “Дэвжээ” наадам нь өсвөр үеийнхний хүсэн хүлээдэг хамгийн том наадам болно гэдэгт тус телевизийн хамт олон итгэлтэй байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.