Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлд шинээр 29 цэцэрлэг, 1 бага сургууль ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/756 дугаар , “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/755 дугаар захирамж гаргалаа.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн хэсгийн  2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн иргэн М.Туяагийн “Шилдэг”  бага  сургуулийг байгуулж,  сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургуулийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа. Цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар ашиглаж ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг болгов.

 Нийслэлийн Засаг даргын олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өнөөдөр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хуульд нийцүүлэн үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болж байгаа аж.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.