Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ШӨХТГ хэрэглэгчдийг төөрөгдүүллээ”

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны долдугаар сарын 21-ны 97 дугаар тогтоолын дагуу эрчим хүчний нэг кВт-ын үнийг таван төгрөгөөр нэмж, шинэ үнийг энэ сарын 10-наас мөрдөж эхэлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) өчигдөр энэ шийдвэрийг хууль бусад тооцон, хүчингүй болголоо гэж мэдэгдсэн. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, “Манайх эрчим хүчний талаарх төрийн бодлогын хүрээнд байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу УИХ-ын шийдвэр, тогтоолын хүрээнд эрчим хүчний үнийг нэмсэн. Манай гаргасан шийдвэрийг ШӨХТГ биш, шүүх юм уу холбогдох дээд байгууллага, албан тушаалтан хүчингүй болгох эрхтэй” гэлээ. Тус хорооноос ШӨХТГ хүчингүй болгох эрхгүй мөртлөө олон нийтэд ташаа мэдээлэл хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзээд шинэ үнийг хэвээр мөрдөнө гэж мэдээлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.