Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Алга болсон хоёр хүүхдийг 24 цагийн дараа оллоо

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 6-ны 17.00 цагийн үед нэг гэрийн хоёр хүүхэд алга болжээ. Эцэг эхчүүдийн хараа хяналт сул, хэнэггүй байдлаас болж гэрийнхээ гадаа тоглож байсан эгч дүү хоёр алга болсон нь твиттер, фэйсбүүк хуудсаар түгшүүр төрүүлсэн юм. Хоёр хүүхдээ алга болсныг мэдсэн эх Б Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэнд дуудлага өгснөөр тус хэлтсийнхэн нийслэл даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн аж. Ингэснээр энэ сарын 7-ны 17.00 цагийн үед хүүхдүүдийг нэгэн айлд байхад нь олжээ. Тэднийг хөдөөний хүмүүс төөрсөн байхад нь олсон бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дараа айлд байгаа талаар мэдэгдсэн гэнэ. Хүүхдүүдийг олж гэртээ аваачсан хүмүүсийг “Олсон даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэж буруутгах хүн ч байна. Хүүхдүүд ямар нэгэн бэртэл гэмтэлгүй, өлсөж ядраагүй байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хүүхдүүд гэрээсээ гараад төөрөх явдал олон байдаг бөгөөд хэн нэгэн хүн олсон тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүргэж өгөх, хүүхдээ төөрснийг зарлуулчихаад олдсон талаар нь цагдаагийн байгууллагад эргэж мэдэгддэггүй явдал олон гардаг учраас эцэг эхчүүдийг дээрх байдлуудад анхаарахыг цагдаагийнхан санууллаа.

 

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.