Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Этносфер” цомгийг itunes, amazon, ebay-ээс худалдан авч болно

Үндэсний соёл урлагийн нэгдэл “Этносфер” цомгийн нээлт, анхны танилцуулга өнгөрсөн хавар болж байсан. Загварын шоу болон загвар зохион бүтээгчдэд зориулсан тусгай хөгжим, мэргэжлийн уран зураачийн бүтээлээр илэрхийлэгдсэн энэ шоуны дараа төслийн багийнхан цомгоо олон улсын зах зээлд борлуулах, албан ёсоор худалдаанд гаргах ажилдаа анхаарлаа хандуулсан байна. Ингэснээр цомог бүрэн эхээрээ удахгүй хэвлэлтээс ирэхээр болж есдүгээр сарын 26-наас эхлэн itunes, amazon, ebay цахим хуудас болон “Hi-fi рекордс”-оор худалдаалагдахаар болжээ.

Түүнчлэн үндэсний хөгжим болон орчин үеийн хөгжмийг хослуулсан энэ цомгийн найруулгыг “Universal music masteringniversal music mastering” студид хийсэн юм. Цомогт “A-саунд” хамтлагийн дуучин Тэмүүлэн болон “Лемонс”хамтлагийн дуучин Одноо нарын дуулсан цоо шинэ уран бүтээл багтаж буй. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.