Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Анхбаяр шилдэг 12 дуучны нэгээр тодорлоо

Францын Тулуз хотноо болдог Олон улсын дуурийн дуулаачдын 50 дахь удаагийн уралдаан наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-нд болж дүнгээ гаргалаа. Уралдааны эхний шатны шалгаруулалтад 31 орны 141 дуучин оролцсоноос хоёрдугаар шатанд 24 дуучин тэнцжээ. Тэдний дунд ДБЭТ-ын гоцлооч Э.Анхбаяр, Б.Батжаргал нар багтаж Франц улсыг зорьсон юм.

Манай дуучид энэ тэмцээнд нэлээд найдлага тавьж, амжилттай оролцоно гэсэн итгэлтэй байсан. Уралдааны эцсийн шатны шилдэг 12 дуучны тоонд Э.Анхбаяр багтсан ч хараахан шагналт байрт шалгарсангүй. Тэрбээр үүндээ сэтгэл хангалуун бус байгаагаа өөрийнхөө “Фэйсбүүк” хуудсаар дамжуулан илэрхийлсэн байлаа. Өөртэй нь холбогдож тодруулахад “Өөрөөс тааруу байсан дуучнаа өмнөө орж шалгарахыг харах сайхан байсангүй ээ. Гэхдээ уралдаанд түрүүлсэн Солонгосын дуучин бол хамгийн шилдэг нь байж чадлаа” хэмээн хариулсан юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.