Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголын цахилгаан холбоо” компани дампуурлын ирмэгт байна

 “Монголын цахилгаан холбоо” компани дампуурлын ирмэгт ирж, 1000 гаруй хүн ажилгүй болохдоо тулжээ. Тус компанийг 1995 онд хувьчилж, төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болгожээ. Компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком” корпорац, үлдсэн хувийг дотоод, гадаадын иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг байна. Гэтэл гол хувь эзэмшигч болох Монголын Засгийн газар, “Кореа телеком” компани сүүлийн 20 жил дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүйгээс компанийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Энэ байдлаас гарахын тулд Үйлдвэрчний эвлэлийн хороо, Мэдээлэл, харилцаа холбооны салбарын ахмадын нэгдсэн хороо, компанийн ажилчид нэгдэн, Засгийн газар болон “Кореа телеком” корпорацид хандан “Цаашид ямар нэгэн дорвитой алхам хийж, техник, технологи шинэчлэхийн төлөө шаардлагатай хөрөнгийг гаргаж, үүргээ биелүүлэхгүй бол 1-2 жилийн дараа энэ компани байхгүй болж, алслагдсан орон нутгийн иргэд харилцаа холбооны үйлчилгээ авах боломжгүй болно” гэсэн шаардлага хүргүүлсэн байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.