Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюутны эрүүл мэндийг дэмжих сар тохиож байна

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын оюутны холбоо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.

Ингэснээр оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлд өртөх эрсдлийг бууруулах алхамуудыг хийх аж. Тухайлбал, энэ жилийн аяны хүрээнд аймаг дүүргийн ЭМГ, төв эмнэлэгт оюутанд үнэ төлбөргүй үзлэг хийх, Их дээд сургуулийн цайны газарт “Эрүүл зохистой хоолны цэс боловсруулах нь” сэдэвт семинар зохиох, оюутны эрүүл мэндийн төв байгуулах зэрэг ажил зохиохоор төлөвлөөд байгаа юм байна.

Оюутнууд дийлэнхдээ буруу хооллосноос өвчлөлд их өртдөгийг Монголын оюутны холбооны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал онцолж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцдаг байна.

Оюутнууд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар дутмаг байдгаас хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт болон бэлгийн замаар дамжих халдвар, архи тамхи хэрэглэх зэрэг олон эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг аж.

Статистик үзүүлэлтээр 2013 онд 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, үүний 30.6 хувийг гахайн хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28 хувийг вируст хепатит өвчин эзэлж байна. Мөн шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүргэгдэж, сүрьеэ өвчний нийт тохиолдлын 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгджээ.

Энэ жил оюутнуудын өөрсдийн оролцоог түлхүү оруулж ирж байгаагаараа онцлог юм.

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.