Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авто худалдаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж эхэллээ

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто худалдааны төвүүдийг нэгтгэн, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Авто худалдааны цогцолбор” байгуулах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ нийслэлд ирэх сарын 1-нээс ил задгай талбайд автомашин худалдахыг хориглох шийдвэр гаргасан юм. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гаригаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар автомашины худалдаа эрхлэгчдэд уг шийдвэрийг албан ёсоор танилцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлж эхэлсэн байна. Мэдэгдлийн дагуу худалдаа эрхлэгчид ирэх сарын 1-нээс өмнө нүүх ёстой аж.

Ч.ЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.