Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэсгэлэнгийн шилдэг тохижилттой улсаар Монголыг тодруулжээ

БНХАУ-ын Гүй Лин хотноо болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд монголчууд оролцоод иржээ. Өнгөрсөн сарын 28-31-нд болсон эл үзэсгэлэнд 60 гаруй орны 800 гаруй байгууллага оролцжээ. 30 мянга гаруй хүн үзэж сонирхсон энэ үзэсгэлэнгийн шилдгүүдийг зургаан номинациар тодруулахад “Шилдэг талбайн тохижилт”-ыг монголчууд хүртжээ. Үзэсгэлэнд ССАЖЯ болон “Актив адвенчер турс Монгол”, “New Milestone”,  “ДМД”, “Монголын нууц товчоо” зэрэг компани  Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцжээ.

Дашрамд дуулгахад, Хятадын аялал жуулчлалын тэргүүлэн бүсийн нэг Гуан Ши мужийн Гүй Лин хот нь өвөрмөц тогтоцтой уул ус, гайхамшигт том агуй, гол нуураараа алдартай бөгөөд ЮНЕСКО–гийн Соёлын өвд бүртгэлтэй байдаг аж

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.