Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг хяналт шалгалтын дүнгээ ирүүлжээ

“Улс төрийн тойм” сонины энэ оны наймдугаар сарын 18-ны дугаарт “Нойрсуулагч эмийг хэтрүүлж өгсөн хэрэг Хөвсгөл аймагт гарчээ” гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс хяналт шалгалт хийж, Эрүүл мэндийн яаманд дүгнэлтээ ирүүлжээ. Нойрсуулагч эм хэтрүүлэн хэрэглэсэн гэх Б.Мөнхбат өдгөө ой гарантай, биеийн байдал нь сул, өвчлөмтгий, өрхийн эмчийнхээ байнгын хяналтад байдаг аж.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн дүгнэлтэд “Эмч нар хүүхдийн бие ноцтой хүндэрсэн үед нь цаг алдалгүй тусламж үзүүлж, амийг нь аварсан. Онош ч зөрөөгүй. Фенобарбитал эм нь нойрсуулах, тайвшруулах, таталтын эсрэг үйлчилгээтэй, бас холестазыг багасгах, нярайн цус задрах өвчнөөс сэргийлдэг. Тухайн үед Б.Мөнхбатад таталтын эсрэг, тайвшруулах, нойрсуулах зорилгоор фенобарбиталыг 100 мг тунгаар нэг шахмалыг өдөрт хоёр удаа уулгасан байна. Сонинд нийтэлсэн шиг таван ширхэг уулгаагүй болно” гэжээ.  Өдгөө хүүхдийн бие сайн байгаа аж. 

Д.Анир

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.