Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын баатар Э.Бат-Үүл Халх голын дайчинд шагнал гардуулна

Халхголын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүрэгт амьдарч буй ахмад дайчин М.Лхамсүрэн, Ж.Шарав нарт Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Ц.Лувсандоржийг Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ. Ахмад дайчин М.Лхамсүрэн, Ж.Шарав нарын  шагналыг өчигдөр УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Т.Нямцэцэг болон тус дүүргийн Цэргийн штабын дарга Л.Ганбаатар нар гэрт нь очин гардуулж, баяр хүргэлээ.Ахмад дайчин М.Лхамсүрэн нь 1939, 1945 оны дайнд оролцсон бол Ж.Шарав 1939 онд Баянтүмэний V, VI дивизийн их бууны салаанд байлдаж байжээ. Харин ахмад дайчин Ц.Лувсандорж 1938 онд Ардын хувьсгалт цэргийн албанд хувиарлагдан байлдагч, бага дарга, офицерын үүрэг гүйцэтгэж байсан. 1940 оноос Халхын голын 24 дүгээр отрядын Хулд Заставын дарга, 1943 оноос Монгол Алтайн баруун хязгаарын Туулайтын заставын дарга, 1945 оноос Говь-Алтайн Бөөтолгойн заставын дарга, 1947 оноос хойш отрядуудыг татан буулгах хүртэл хилчдийн байлдааны сургалт хариуцсан туслах даргаар ажиллаж байжээ.Дашрамд дуулгахад ахмад дайчин Ц.Лувсандоржийн Сүхбаатарын одонг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарын албаны хүмүүс гардуулах юм байна.

 

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.