Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Eco Asia Music Festival” болно

Электро хөгжим сонирхогчдод зориулж  EAMF- Eco Asia Music Festival энэ сарын 5, 6-нд төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох гэж байна.

Соёл урлагаар дамжуулан хүмүүст байгаль орчны үнэ цэнийг ойлгуулах зорилготой шоуг зохион байгуулж байгаа бөгөөд ашгийн тодорхой хувийг цөлжилт явагдаж байгаа газруудад мод тарих аян явуулах, цөлжилтийн улмаас амьжиргаагаа авч явах боломжгүй айл өрхүүдэд туслахад зарцуулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.  Тодруулбал наадмын нэг тасалбар бүр нэг мод тарихад зориулагдах аж.

Уг наадамд Герман, Швейцар, Итали, Нидерланд, Швед, Румын, Сингапур, Япон, БНСУ зэрэг дэлхийн олон орны DJ нараас гадна “Mr Saxobeat” дуугаар нь сайн таних дуучин Александра Стан оролцох юм. Түүнчлэн наадмын үеэр галын шоу, эко үзэсгэлэн, үнэ төлбөргүй эко зураг зуруулах зэрэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.  Eco Asia Music Festival-ын дуу болон гэрлийн техникүүдийг БНСУ-аас авчирч байгаа юм байна. Мөн 300 ширхэг лазер гэрэл Төв цэнгэлдэх хүрээлэнг аалзны тор шиг хэрж, томоохон шоуны стандартын дагуу явагдах нь ээ.

                                                                   Г. Оюунтогтох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.