Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх тухай санаачлага гаргав

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос эцэг эхчүүдийн ажлын цагт тохируулан   цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх тухай санаачлага гаргалаа.

Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17 цагаас тардаг нь эцэг эхчүүдэд хүндрэл учруулж, “хүүхдээ авах уу, ажлаа таслах уу” гэсэн сонголтонд хүргэдэг. Асуудлыг шийдвэрлэхийн тулд цэцэрлэгийн тарах цагийг 18 цаг болгох нь зүйтэй хэмээн тус холбооныхон үзэж байгаа аж. Тодруулбал цэцэрлэгийн багш нэг нь өглөө нэг цагаар хойш ирж, нөгөө нь орой нэг цагаар хойш ажлаасаа буудаг болох бөгөөд энэхүү зохион байгуулалтыг хйихэд төсвөөс хөрөнгө мөнгө шаардагдахгүй , цэцэрлэгт сурч байгаа 200 мянга гаруй хүүхдийн эцэг эх ажлаа тайван хийх нөхцөл байдал бүрдэнэ гэв. Уг санаачлагыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарт хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.

                                                                                                                                                  Г. Оюунтогтох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.