Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль зүйн дэд сайдын хэргийг эцэслэн шийдвэрлэнэ

Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон Хууль зүйн дэд сайд Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъянд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид энэ сарын 5-нд буюу ирэх баасан гаригт эцэслэн шийдвэрлэхээр товложээ. Хууль зүйн дэд сайдад анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, улстөрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасах ял ногдуулсан билээ. Гэвч тэрбээр өнөөг хүртэл улстөрийн албан тушаал хашиж байгаа нь шүүхийн шийтгэх тогтоол эцэслэн гараагүйтэй холбоотой аж. 

 Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөх байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт цугласан нотлох баримт, өөрийнх нь мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон гэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн, уг хэргийг хянан хэлэлцсэн бүрэлдэхүүн үзсэн юм. 

Э.Эрдэнэжамъян Дэд сайдынхаа албан тушаалыг ашиглан 2012 оны аравдугаар сард Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Буяагийн Хуяг, Намбарын Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай цахим захидал илгээсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлэхэд хүргэсэн билээ.

 

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.