Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголчууд дэлхийн ой тогтоолтын хоёр дээд амжилтыг шинэчиллээ

Монголын оюун ухааны академийн тамирчид Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлжээ..

Энэтхэгийн Мумбай хотод наймдугаар сарын 31-ны өдөр болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг таван улсын 80 орчим тамирчид харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан арван төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээнд Монголын оюун ухааны академийн захирал, Ой тогтоолын олон улсын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар гурван тамирчныхаа хамт оролцож, 30 медалаас 9-г нь хүртэж, дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн дүнгээр тэргүүлсэн байна. 

 Тодруулбал Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүлсэн байна. Тэрээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоож чаджээ.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд гуравт бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, Олон улсын их мастер Jonas von ESSEN оролцож нийлбэр оноогоор тэргүүлж, цом хүртсэн аж.

                                        Г. Оюунтогтох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.