Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Invest mongolia ” найм дахь жилдээ болно

Монгол Улсын эдийн засгийн орчинд үүссэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцахад  “Invest Mongolia-2014”  чуулган гол анхаарлаа хандуулах юм байна.

Энэхүү чуулган нь 2007 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсад хөрөнгө босгохыг эрэлхийлж буй Монгол компаниудтай дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг холбох, хөрөнгө оруулах боломжийн талаарх мэдээллийг компаниудад хүргэдэг билээ.

Инвест Монголиа 2014 чуулган есдүгээр сарын 2-3ны өдрүүдэд болох бөгөөд энэ жилийн онцлог нь Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжих талаар явуулж буй бодлого болон хөрөнгө оруулах боломж орчин нөхцөлийг сайжруулахад авах арга хэмжээний талаар ярилцах юм байна. Мөн Оюутолгой болон Тавантолгой, бусад гол уурхайн төслүүдийн бүтээн байгуулалт, Япон улсаас Монгол улсад хөрөнгө оруулах сонирхол, тавигдах шаардлага гэсэн сэдвүүдээр хуралдах ажээ.

 

                                                                                                         Г. Оюунтогтох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.