Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ли Пэний өдрийн тэмдэглэлд юу бичигдсэн бэ

1988-1998 онд Төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ли Пэний өдрийн тэмдэглэлийн хэсгээс Хятадад нийтэлсэн тухай АР мэдээллээ. 1989 онд Тянь Аньминий талбайд оюутны бослогыг нухчин дарах ажлыг гол зохион байгуулагчдын нэг Ли Пэн байсан гэж үздэг юм.

Дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 24 хүртэлх үеийг хамарсан Ли Пэний тэмдэглэлийг Хонконгийн “New Century Press” хэвлэлийн газар энэ сарын 22-нд бүрэн танилцуулах юм байна. Оюутны бослогыг хүч хэрэглэн дарж “Бээжингийн яргачин” хэмээн цоллуулсан Ли Пэн Хятад дахь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг удирдан чиглүүлэгч Дэн Сяопиний тушаалаар ажилласан гэдэг нь тэмдэглэлийн хэсгээс тодорхой байгаа юм хэмээн дээрх хэвлэлд тэмдэглэжээ.

“Дэн Сяопин гол үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Тянь Аньминий талбайд хуран цугласан оюутнуудын эсрэг цэргийн хүч хэрэглэхийн төлөө байсан гэдгийг Ли Пэний өдрийн тэмдэглэл тодорхой харуулж буй юм” гэж дээрх хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Дэн Сяопин учрыг олохгүй үүлгэртсэн, асар их зүрх зориг гаргаж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдыг хөөн тараах тухай шийдвэр гаргасан гэх мэт яриа байдаг.

Үүнийг Ли Пэний тэмдэглэл няцааж буй юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Өдрийн тэмдэглэлийн эзэн Ли Пэний тухайд гэвэл тэр өөрөө яах аргагүй улс оронд үймээн, самуун дэгдээх аюултай эсэргүүцэгчдийг нухчин дарах нь зөв гэж үздэг хүмүүсийн нэг байжээ. Эсэргүүцлийг зогсоох улс төрийн арга зам эрж хайж байсан. Ингэхдээ Тянь Аньминий талбайн эргэн тойронд цэрэг нууцаар төвлөрүүлээд байсан гэж тэр ярьжээ. Гэсэн хэдий ч хэвлэлд нийтэлсэн өдрийн тэмдэглэлийн хэсэг эдүгээ 81 настай улстөрчийн сөрөг дүрийг бага ч гэлээ эерэг болгон харагдуулах биз ээ гэж хэвлэн нийтлэгчид хэлсэн байна.

Тянь Аньминий талбайд цэрэг оруулж, эсэргүүцэгчид, цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсэж, хэдэн зуугаас хэдэн мянган хүн амь насаа алдсан тухай өөр хоорондоо эрс зөрүүтэй мэдээ байдаг юм.

Б.Буянцог

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.