Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оцон шувууд хөл бөмбөг тоглож байна

ДАШТ-ийг тохиолдуулан Токио дахь далайн амьтны хүрээлэн Иокохамад Афри кийн оцон шувууд хөл бөмбөг тоглож байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Оцон шувуудын тэмцээнийг үзэхээр олон хүн ирж байгаа бөгөөд тэмцээний дараа өхөөрдөм шувуудтай зургаа авахуулж, тэднийг хооллох боломж олгож байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлт, хориотой ан хийх явдлаас болж тоо толгой нь цөөрсөөр байгаа энэ шувуудыг хамгаалахад уг үйл ажиллагааны зорилго чиглэж байгаа юм. Тус хүрээлэнгийн загас нууд хүртэл хөлб өмбөг “хөөж” сурсан тухай амьтан сургагчид нь ярьжээ. Цэнхэр өнгөтэй загаснууд Японы багийг төлөөлж байгаа уч раас “цэнхэр самурай” нэр зүүсэн бол улаан өнгөтэй нь Данийг төлөөлж буй гэнэ. Дашрамд өгүүлэхэд, төрөл нэгтнүүдээсээ “зөрүүдлэн” халуун оронд амьдардаг Африкийн оцон шувууг “нүдний шилт”, “илжиг” зэргээр нэрлэх нь бий.

Учир нь тэр нүд нийхээ орчим шил зүүсэн мэт толботойгоос гадна яг илжиг шиг дуугардаг юм байна. Энэ төрлийн оцон шу вууны тоо толгой 1956 онд 150.000 бөгөөд өдгөө 26.000 болтлоо буурсан тул мөхөж байгаа амьтдын ангилалд оруулж, дэлхийн улаан номд бүртгэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.