Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обамба Үндэсний тагнуулын газрын шинэ тэргүүнийг томилов

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Жэймс Клэпперийг тус улсын Үндэсний тагнуулын албаны шинэ захирлаар томиллоо. Клэппер энэ албанд 40 жил зүтгэсэн, үндэсний тагнуулын салбарт хамгийн туршлагатай, бас ихээхэн нэр хүндтэй мэргэжилтэн. “Миний туслахуудад байдаг чанар энэ хүнд ч байгаа. Би түүнийг нь үнэлж байна. Энэ хүн тухайлбал, бид заримдаа сонсох дургүй байдаг ч гэсэн чухам юуг мэдсэн байх ёстойг удирдлагад хэлэхэд бэлэн байдаг юм” гэж Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын эцсээр адмирал Деннис Блэр албан тушаалаасаа огцорч Үндэсний тагнуулын албанд тэргүүний орон тоо гарсан. Блэр ерөнхийлөгчийн засаг захиргаатай хэл амаа үл ололцож, Цагаан ордон түүнд итгэх итгэл алдарсан нь огцрох шалтгаан болсон гэж үзэж буй юм. Түүнээс гадна 2009 оны арванхоёрдугаар сард Америкийн нисэх онгоцонд алан хядах ажиллагаа явуулах гэсэн оролдлогыг мөрдөн шалгасан хийгээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард цэргийн сэтгэл мэдрэлийн өвчтөн Нидал Малик Хасан Техас дахь Форт-Худ цэргийн баазад хамт алба хааж байсан нэгнийгээ буудан хөнөөсөн, Нью-Йоркийн “Таймс” гудамжинд алан хядах ажиллагаа явуулах гэсэн оролдлоготой холбоотой мөргөлдөөн зэрэг Америкийн Үндэсний тагнуулын холбоо бүхий хэд хэдэн алдаа эндэгдэл ч түүнийг албан тушаалаасаа огцроход нөлөөлжээ.

Өмнө нь Гео орон зайн тагнуулын Үндэсний агентлагийн захирал, АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх тагнуулын агентлагийн захирлын алба хашиж байсан “гурван таван хошуутай” генерал Жэймс Клэпперт АНУын Үндэсний тагнуулын албаны захирлын засаг захиргаан дахь сөрөг тагнуулын албыг толгойлохоос гадна тагнуулын мэдээ баримт цуглуулах үүрэгтэй 16 алба, байгууллагын үйл ажиллагааг зохицуулах үүрэг ногдож буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.