Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таван толгойн орд 100 хувь төрийн мэдэлд үлдэнэ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос зарим зүйл тодрууллаа.

Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэлд авна гэж байсан. Гэтэл одоо 50 хувийг авахаар болж байгаагаас дээрх зарчим зөрчигдөх юм биш үү?

-Тавантолгойн орд 100 хувь төрийн мэдэлд байгаа. Лиценз, талбай нь төрийн мэдэлд. Харин нэг хэсгийг нь төр өөрөө, нөгөө хэсэгт сонгон шалгаруулалт явуулж гаднын компаниуд ажиллуулан олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулах юм. Төрийн мэдэлд лиценз, талбай нь байгаа учир хэн нэгэнд зарах, борлуулах эрхгүй. Өмнө нь төрийн мэдэлд 100 хувь авч үлдээд олборлолт, борлуулалтад компаниудыг хөлсөлж ажиллуулна гэж байсан. Яг л энэ зарчмаа баримталж байгаа.

Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах вэ?

-УИХ шийдвэр гаргасны дараа дахиад хэлэлцээ хийнэ. “Эрдэнэс MGL” төрийн 100 хувийн өмчтэй компани. Энэ компани Монголоос гадна дэлхийд үйл ажиллагаагаа явуулна. Мөн транзит тээвэр, дэд бүтэц, геополитик гэх мэт асуудлыг шийдэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах бодлого баримталж байна. Сонгон шалгаруулалт ил тод болно.

Орлогын 10-аас доошгүй хувийг иргэдэд хувьцаагаар тэгш хуваарилна гэсэн. Үүнийг тайлбарлахгүй юу?

-2.7 сая иргэндээ эрх тэгш байдлаар хувьцаа хуваарилах юм. Хүний хөгжил сангийн тухай хуульд “Монгол Улсын иргэдэд стратегийн ач холбогдолтой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй үед давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж болно” гэсэн заалт бий. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тодорхой хэсгийн хувьцааг арилжаална. Монголын аж ахуйн нэгжүүд бүгд хувьцаа эзэмшигч болж, оролцох эрхтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.