Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүнсний бүтээгдэхүүнүүд хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрсэн түүхээс

Орчин үед бид олон нэр төрлийн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх болсон. Тэгвэл хүн төрөлхтөн тэдгээрийг хэзээнээс хэрэглээндээ нэвтрүүлсэн түүхээс дор дурдъя.

-МЭӨ 10 онд шар айраг болон талх бий болжээ. Харин 1568 оноос шар айргийг шилэнд хийж vйлдвэрлэх болсон аж.
– Ойролцоогоор МЭӨ 6000 онд бяслаг бий болов.
– МЭӨ 3000 оноос хvмvvс шөлтэй хоол идэж эхэлжээ.
– МЭӨ 2737 оноос цай ууж эхлэв.
– МЭӨ 1500 онд шоколад бий болж. Гэхдээ сvvн шоколадыг 1875 оноос хvнсэнд хэрэглэж эхэлсэн аж.
– МЭӨ 1200 онд чихэр гэдэг амттан худалдаанд гарч, харин өнөө цагийн чихэр XIX зуунд л бий болжээ.
– МЭӨ 1000 оны vед давсалсан өргөст хэмх хvнсний хэрэгцээнд орж ирэв.
– МЭӨ 500 оноос хиам гээчийг идэх болов.

– МЭӨ 490 оноос чанаж иддэг гоймонг “бvтээв”. Харин шпагетти 1819 онд анх хийгджээ
– МЭ-ний I зуунд дэлхийн улс орнуудын гал тогоонд бялуу, пицца гэх хоолны цэс нэмэгджээ.
– МЭ-ний II зуунд Япончууд цагаан будааны суши хийж идэхийг мэддэг болов.
– VII зуунаас Солонгост алдарт байцааны кимчи бий болов.
– XIII зуунд вафли бий болжээ.
– 1487 онд Америкийн vндэсний хоол гэж болох сосисктой “хотдог” бий болсон гэнэ.
– 1495 онд марьмелад бvтээгдэв.
– 1544 оноос хойш Европчууд улаан лоолийг хvнсэнд хэрэглэдэг болжээ.

– 1563 онд Европ тивийнхэн анхныхаа төмсийг идэж vзжээ. Харин Андын нурууны индианчууд тэднээс долоон мянган жилийн өмнө төмсийг хэрэглэдэг болоод байв.
– 1621 онд попкорн хийх төхөөрөмжийг бvтээсэн аж.
– 1680-аад онд франц маягийн шарсан төмсийг Европ тивийнхэн таалах болжээ.
– XVII зуунд дэлхийн хоолны цэсэнд амтлагч кетчуп бий болов. Харин дэлхийд алдартай Hienz компани өөрийн нэрийн кетчупаа 1876 оноос vйлдвэрлэж эхлэсэн.

– 1756 онд майонез худалдаанд гарлаа.
– 1798 онд алкогольгvй хийжvvлсэн ундааг бvтээжээ. 1835 оноос хийжvvлсэн ундааг шилэн саванд савлах болж. Харин1885 онд нимбэгийн хvчил нь Dr.Pepper-ийн цэсэнд орсон бол 1898 оноос Pepsi-Cola нимбэгийг хэрэглэх болов.

– 1810 он гэхэд дэлхийн хvнсний vйлдвэрлэл цэрэг дайны зориулалттай бvтээгдхvvнд анхаарлаа хандуулах болсон билээ. Ингэснээр лаазалсан бvтээгдхvvн бий болжээ. Лаазалсан бvтээгдхvvний анхны vйлдвэр 1813 онд байгуулагдсан. Харин тvvнийг онгойлгох хутга нь 1846 онд зохион бvтээгджээ.
– 1848 онд анхны зажлуур резин /бохь/ бvтээгдэв. Тухайн vед олон орны ард иргэд төрөл бvрийн модны навчийг боловсруулан зажилдаг байсан бол 1869 онд Америкт өнөө vеийн бохийг vйлдвэрлэх патентийн эрхийг авчээ.

Тэгвэл 1871 онд бохийг их хэмжээгээр vйлдвэрлэж болох машиныг бvтээсэн гэдэг.
– 1853 онд та бидний идэх дуртай төмсний чипс бvтээгдлээ. Энэхvv шинэ хоолыг америкийн домогт саятан, төмөр замын магнат Корнелиус Вандербильт болон Саратога Спрингс хотын нэгэн зочид буудлын тогооч Жорж Крам хоёр анх сэтгэж хийжээ.

– 1885 онд нөгөөх алдартай гамбургер гэх амттан хоолны цэсэнд нэмэгдлээ.
– Тэгвэл 1924 онд анхны хөлдөөсөн бvтээгдхvvн худалдаалагдаж эхэлжээ.
Эцэст нь сонирхуулахад 2007 онд Америкийн худалдааны яамнаас тус улсын супермаркетуудаар худалдаалж болох 25 мянган нэр төрлийн хvнсний бvтээгдхvvнд албан ёсны зөвшөөрөл олгосон гэдэг.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.