Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Медведев: Еврогоос болж илүү хүнд хямрал үүсч мэднэ

Европын орнуудын санхүүгийн асуудал, еврогийн ханшийн тогтворгүй байдлаас болж 2008 оныхоос ч хүнд хямрал дэлхийд нүүрлэж мэднэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна.

Тэрбээр уг санаагаа ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ. “Европын түншүүд маань санхүүгийн байдлаа тогтворжуулах нь хамгийн чухал асуудал болж байна. Тогтворжуулалтын сан ажиллах юм бол байдал дээрдэнэ гэж би үзэж байгаа” хэмээн Д.Медведев хэлээд, “Энэ нь Европын төдийгүй дэлхийн бусад орон, тэр дундаа Оросын хувьд туйлын чухал” гэдгийг онцолжээ. “Одоо дэлхийн санхүүгийн системээс нэг хөлийг нь (евро.сур) унагах юм бол 2008 оны хямралаас ч хүнд асуудал нүүрлэж мэднэ гэж айж байна. Бид Европын холбоотой худалдааны нягт харилцаатай байдаг учраас Оросын иргэд, аж ахуйн нэгжүүд болон эрх баригчдыг еврогийн ханш зовоож эхэллээ” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч сануулсан аж.

Ангела Меркель энэ үеэр евро нь дэлхийн тогтвортой хөгжил хийгээд урт хугацааны эдийн засгийн өсөлтөд чухал валют гэдгийг тэмдэглэжээ.

Д.Мөнхчимэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.