Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй




“Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг 2010 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан.

Тиймээс одоо татвар хураах хугацаа дууссан учир хугацаандаа татвараа төлөөгүй тээврйн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, Нийслэлийн Засаг даргын 316 тоот захирамжийн дагуу зургадугаар сарын 02-15 дуустал татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг албадан төлүүлж эхлээд байна.   

Харин өөрийн санаачлагаараа татвараа төлсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авахгүй ба зөрчвөл хуульд 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна гэж заасан байдаг байна.

Дүүргүүдийн татвар төлөлт Нарны замд байрлах “Саруул төв”-д төвлөрч байрлаж байна. Мөн дүүргийнхээ татварын газарт татвараа төлөх боломжтой юм байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.