Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Согтуугаар галт тэрэг жолоодсон машинч нарыг ажлаас нь халжээ

УБТЗ-ын даргын ээлжит үзлэгийн үеэр сахилга, хариуцлагыг чанд сахидаг тус байгууллагад урьд өмнө дуулдаж байгаагүй нэгэн ноцтой асуудал дарга нарынх нь нүдийг орой дээр нь гаргах шахжээ. Шалгалтынхан Сайншанд өртөөний машинч Г.Бямбасүрэн, Л.Мягмар нарыг өнгөрсөн сарын 18-нд галт тэрэг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан байна.
Машинч нар тэр өдөр Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд тээвэр хийж явахдаа жолооныхоо ард архи ууснаар зүтгүүрийнхээ дохиоллыг ч унтраах чадваргүй байсан тул галт тэрэг хээр зогссон гэж шалгалтынхан үзсэн аж. ОХУ-д үйлдвэрлэсэн 2М62 зүтгүүр аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын горимдоо 30 секунд тутамд дохио өгдөг бөгөөд машинч салгаж явдаг юм байна. Хэрэв дохиоллыг салгахгүй бол хөдөлгүүр нь автоматаар унтардаг аж.

Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Согтуугаар галт тэрэг жолоодсон машинч нарыг ажлаас нь халжээ