Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуурамч мөнгө хийхийн тулд байрны хонгил түрээсэлжээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийнхан өнгөрсөн бямба гаригт их хэмжээний хуурамч мөнгө биедээ авч явсан гурван залууг саатуулжээ. Тэд хоорондоо маргалдан зодолдож байхад нь тус дүүрэгт ажиллаж байсан Хөдөлгөөнт эргүүлийнхэн саатуулан нэгжих үед 71 ширхэг хуурамч 10.000-тын дэвсгэрт илэрсэн байна. Хуурамч мөнгө хийх санааг Дорнод аймгийн харьяат, эрхэлсэн ажилгүй Х.Ганхуяг сэдэж, хоёр найзтайгаа хамтарсан аж. Тэд 10.000-тын хуурамч дэвсгэрт 100 ширхгийг хийсэн гэнэ. Х.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та нарын хийсэн хуурамч мөнгө жинхэнээс ялгагдах юм алга. Ямар машин, төхөөрөмж ашиглаж, ямар цаасан дээр хэвлэсэн юм бэ?
-Скайнер, өнгөт принтер ашиглаад бичгийн цаасан дээр хэвлэчихсэн.
-Хуурамч мөнгө хийхийн тулд байр хүртэл түрээсэлсэн байсан гэж цагдаагийнхан хэлж байсан.
-Тийм ээ, гэрийнхэндээ хөдөө ажлаар явлаа гэж хэлээд байрны хонгил түрээсэлж тэнд мөнгөө хийсэн.
-Хуурамч мөнгөнийхөө 28 ширхгийг устгасан гэж мэдүүлсэн байна. Яагаад устгасан юм бэ?
-Хэвлэлтийн алдаанаас болоод хуурамч гэдэг нь илт мэдэгдэж байсан болохоор устгачихсан.
-Хуурамч мөнгө хийхдээ ашигласан компьютер, скайнер, принтерээ худалдаж авахын тулд хүнээс 900.000 төгрөг зээлсэн гэл үү. Өрөө дарчихаад дахиад хийхээр төлөвлөсөн хэрэг үү?
-Үгүй ээ, дахиж хийнэ гэж бодоогүй байсан. Тэрбээр ийнхүү хариулав. Тэд хуурамч мөнгөө Баянгол  дүүргийн X хорооллын тавдугаар хороонд байрлах 10е байрны дөрвөн тоот хонгилд хийдэг байсан аж. Хуурамчаар үйлдсэн нэг сая төгрөгийнхөө 280 мянгыг нь устгаж, нэг ширхэг 10.000-тын дэвсгэртээр нь “Хархорин” захаас үсний гель худалдан авсан байжээ. Түүнчлэн хуурамч мөнгө гаргаж авахад ашигласан 10.000-тын жинхэнэ дэвсгэртээ ч устгасан талаараа цагдаагийнханд мэдүүлсэн байна.

Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.