Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хачирхалтай цооног үүсчээ

Төв Америкийн орнуу дыг дайран өнгөрсөн “Агата” хар салхины улмаас 150 гаруй хүн амь үрэгдсэн. Байгалийн гамшгийн улмаас ихээхэн гарз, хохирол амссан Гватемалын нийслэл Гватемал Сити хотын төвд хар салхинаас үүдэлтэй хүчтэй үерийн дараа хачирхалтай цоо ног үүссэн байна.

65 метр орчим гүн, 18 метр орчим голчтой цооног хэрхэн үүссэн талаар таамаглалуудыг хэвлэлд нийтэлжээ. АНУ-ын Флоридагийн их сургуулийн геологич Жонатан Мартин “Удаан хугацаагаар үргэлжилсэн ган гачигийн улмаас хөрсөн дор иймэрхүү цооног үүсдэг.

 

Ширүүн бороо, үерийн уснаас үүссэн их даралт нуралтын шалтгаан болж, амсрыг нь нээдэг юм. Хуурайшлын улмаас хөрсөн дорх ус хатаж, гүний хөрс сулардаг нь цооног үүсэх шалтгаан болдог” гэжээ. Одоогоос гурван жилийн өмнө иймэрхүү цооног мөн үүсэж байсан ч хэмжээний хувьд бага байсан аж. Цооног “Агата” салхи болохоос бүр өмнө үүссэн гэдэг дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.