Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД Ю.ХАТОЯМА ОГЦОРЛОО



Японы нийгэм, эдийн засагт эрс шинэчлэл хийнэ, АНУ-ын цэргийн баазыг Окинава арлаас нүүлгэнэ хэмээн амлаж, сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын дарга Юкио Хатояма өөрийн саналаар огцорлоо. Цэргийн баазыг нүүлгэнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлж ча даа гүй учраас олон нийтийн зүгээс огцрохыг шаардах нь эрс нэмэгдэж, Зас гийн газрын нэр хүнд нийгэмд 25 хувь хүртэл унасан нь огц рох гол шалтгаан болсон байна. Хамгийн гол нь нэр хүнд нь шалдаа буусан хүн ирэх сард болох сонгуульд намыг тэргүүлэн оролцох нь эрүүл бус явдал гэсэн шүүмжлэл Ардчилсан намын гишүүдээс гарсан нь ихээхэн нөлөөлжээ.

Тэрбээр Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдтэй уулзаж, өөрийн байр суурийг хам гаалах гэж оролдсон ч бү тээ гүй бололтой. Өчигдөр бол сон хэвлэлийн хурал дээр Ю.Хатояма “Японы ард түмэн гол оролцогч нь бай даг улс төрийн бодлогыг өөрч лөхөөр өнгөрсөн сон гуу лиас хойш хичээсэн ч чад сан гүй. Гэхдээ энэ бүхэн миний буруугаас болсон. Улс төрийн бодлого мөнгөнөөс хамааралгүй байх ёстой. Нам ыг хүчирхэг байлгахын тулд бид өөрсдөө цэвэр байх хэрэг тэй” гэжээ. Түүний огцрох болсон нэг шалтгаан нь цэргийн баазын асуудлаас гадна намын санхүүжилттэй холбоотой учраас дээрх үгийг хэлсэн аж.

Түүний хоёр туслах мөнгөний асуудалд орооцолдон тэнсэн харгалзах ял авсан нь нэр хүндийг нь ихээхэн унагасан. Үүнээс гадна Ардчилсан намын ахмад ги шүүдийн нэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ичиро Озава мөн л санхүүжилттэй хол боотой дуулианд өртсөн. Ю.Хатояма хэвлэлийн хурал дээр Ардчилсан намын гол бодлогыг тодорхойлогч, “Сүүд рийн Шёогүн” гэгдэх Ичиро Озаваг мөн огцрохыг уриа лаад, “Шинэ, цэвэр намыг бай гуулах зорилгодоо хүрэхэд ийм алхам хийх нь зайлшгүй” гэжээ.

Ардчилсан нам шинэ дар гаа сонгох хуралдааныг маргааш хий хээр товлоод байна. Ерөн хий сайдыг томилдог Пар ламентын доод танхимд тус нам олонх байгаа учраас намын даргаар сонгогдсон хүн Ерөнхий сайд болох юм. Ажиглагчид Ардчилсан нам ын даргаар сонгогдох магад лалтай хү- мүүсийн тоонд одоогийн Сангийн сайд Наото Кан, Гадаад хэргийн сайд Кацуя Окада нарыг оруулж байгаа юм. Хамгийн их найдвар төрүүлж байгаа нь Сангийн сайд Наото Кан. Тэр бээр 1996 онд цус бүлэгнэх өвчтэй хүмүүст хийдэг савласан цус халдвартай байсныг илрүүлж, олон хүнийг халдвар авахаас сэргийлж чад сан бөгөөд үүгээрээ олон нийтэд танил болсон улстөрч.

Кацуя Окадагийн хувьд цэргийн баазын талаарх байр сууриасаа болоод нэр нь унах магадлалтай. Ерөнхий сайд Ю.Хатояма АНУ-ын цэргийн баазыг нүүл гэх шийдвэрээ эргэн харахад хүргэсэн нэг гол шалтгаан нь Солонгосын хойгт үүссэн гэнэтийн нөхцөл байдалтай холбоотой байх магадлалтай гэж шинжээчид дүгнэж байгаа юм. “Cheonan” хөлөг гаднын дайралтад өртөн сүйрсний да раа АНУ-тай тогтоосон аюул гүй байдлын гэрээгээ хэвээр хадгалах нь улс орны эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлтэд Ерөнхий сайд хүрсэн болол той.

Тэрбээр “Цэргийн баазыг Окинавад байлгахаас өөр сон голт байхгүй” хэмээн мэ дэгдсэн. Сөрөг хүчний Либерал ардчилсан намын дарга Та дамори Ошима “Албан тушаалаасаа огцорсон болж сонгогчдоос бултаж байна. Өөрчлөлтийг хүсэж тэдэнд саналаа өгсөн сон гогчдод ийм хариулт өгөхийн оронд Парламентыг тарааж, шинэ сонгууль зарлах хэрэгтэй байсан юм” гэж Ю.Хатоямагийн огцорсон явдлыг шүүмжиллээ. Ю.Хатояма Ерөнхий сайдын албыг хашаад найман сар л болсон ч нийгмийн чиглэлтэй асар том үрэлгэн төслүүдийг зогсоосноороо олон нийтийн дэмжлэг хүлээсэн.

Гэхдээ төлб өртэй зорчдог хурдны замын тоог цөөрүүлнэ гэсэн ам лалтаа биелүүлэхдээ хойрго хандаж байна гэсэн шүүмж лэлээс салааг үй. Олон жил үргэлжилж байгаа эдийн зас гийн хямралын улмаас сүүлийн жилүүдэд Японд Ерөн хий сайдууд огцрох нь ердийн зүйл болсон агаад Ю.Хатояма сүүлчийн дөрвөн жилд огцорч байгаа дөрөв дэх Ерөнхий сайд юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.